Вэбсайт URL хаяг https://gte.mn.

Хүргэлт:

Gte.mn цахим худалдааны сайтын хүргэлтийн журам

  1. Бараа худалдан авах эрх үүсэх
    1. 50000 төгрөгөөс дээш бичиг хэргийн бараа захиалахад
    1. Дан бичгийн цаас авах бол 3 хайрцаг буюу 15 боодол бичгийн цаас
    1. 50000 төгрөгийн үнэ бүхий бичгийн цаас авсан бол 20000 төгрөгийн бичиг хэргийн бараа нэмж захиалахад ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ.
  2. Хүргэлт нь захиалга өгөгдснөөс хойш ажлын 8 цагийн дотор хийгдэнэ.
  3. Хүргэлтэнд зарлагын баримтаас гадна нэхэмжлэх, и-баримт дагалдана.
  4. Захиалагч бараагаа зарлагын баримт, и-баримт, нэхэмжлэхтэй тулган гарын үсэг зурж и-баримт, зарлагын баримт, нэхэмжлэхийн 1 хувийг өөртөө үлдээнэ.
  5. Хүргэлтийн ажилтан барааг захиалагчид шалгуулан хүлээлгэж өгөх ба бараа бүтээгдэхүүн гэмтсэн, эвдэрсэн тохиолдолд хэрэглэгч барааг солиулах буюу буцааж болно.

1.1. Ерөнхий үндэслэлүүд

  • Худалдан авагч барааг худалдан авахад энэхүү үйлчилгээний нөхцөлийн дагуу үйлчилгээг борлуулагч тал үзүүлнэ.
  • Борлуулагч тал Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй тул тухайн өөрчлөлтийн талаар Худалдан авагч талд даруй мэдэгдэх  үүрэг хүлээнэ. 

1.2. Захиалгаа хэрхэн хийх вэ?

  • GTE.MN сайтын бараа байнга өөрчлөгдөн шинэчлэгдэж байдаг тул Борлуулагч тал Худалдан авагчийн сонгосон барааг байнга худалдаалахаар бэлэн байна гэсэн баталгааг өгөхгүй.
  • Худалдан авагч нь захиалга хийхдээ өөрийн сонгосон барааны нэр төрөл өнгө, тоо хэмжээг зөв оруулж сагсанд нэмнэ.
  • Барааг захиалж дууссаны дараа сагсан дах бараа болон нийт дүнг сайтар шалгаад захиалгыг баталгаажуулж өөрийн нэр, хаяг, утасны дугаар, байршлыг тодорхой мэдүүлнэ.
  • Таны захиалгыг хүлээн авсан даруй утсаар холбогдож захиалгыг баталгаажуулах ба зарим нэг барааны үлдэгдэл хүрэлцэхгүй байх, өнгө солигдох зэрэг асуудал гарвал захиалагчид даруй мэдэгдэж асуудлыг шийдвэрлэнэ. Үүнд, барааны үлдэгдэл хүрэлцэхгүй тохиолдолд өөр бараагаар орлуулах, солих, өнгө нь өөрчлөгдөх гэх мэт.
  • Захиалагч утсаар захиалгаа баталгаажуулсны дараа захиалагчийн мэйл хаягт нэхэмжлэх очих ба нэхэмжлэлийн дүнгийн дагуу төлбөр хийгдсэн, эсвэл бэлнээр төлөх амлалт авсаны дараа захиалгыг хүргэж өгнө.
  • Барааны үнэ хэлбэлзэх тохиолдолд захиалагч руу захиалга хийхээс өмнө мэдэгдэнэ.
  • GTE.MN  нь үйлчилгээндээ зөвхөн насанд хүрэгчдэд үйлчлэх ба насанд хүрээгүй хүүхэд эцэг эхийн хамт үйлчилгээний нөхцлийн дагуу худалдаа, үйлчилгээ авах боломжтой.
  • Борлуулагч тал  Худалдан авагчид түргэн шуурхай үйлчилгээг үзүүлэх үүрэгтэй. Хэрэв GTE.MN сайт дээрх мэдээлэлд харшлахгүй бол үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон Худалдан авагчийн шаардлагыг биелүүлэх үүргийг мөн хүлээнэ
  • Борлуулагч тал Худалдан авагчийн өгсөн мэдээллийн нууцлалыг хадгалж, гуравдагч этгээдэд эс мэдэгдэнэ. 
  • Худалдан авагч Борлуулагч талд үйлчилгээгээ үзүүлэхэд шаардагдах бүрэн мэдээллийг цаг тухайд нь өгөх үүрэг хүлээнэ. Мэдээлэл хангалтгүй, үнэн зөв нь эргэлзээтэй нөхцөлд Борлуулагч тал үйлчилгээгээ үзүүлэхээ зогсоох эрхтэй.
  • Худалдан авагч захиалсан бараагаа хүлээн авах хүртэл, Борлуулагч тал үйлчилгээний төлбөрийг батлах баримтыг хадгалах үүрэгтэй.
  • GTE.MN сайтаар дамжуулан захиалга хийсэн худалдан авагч хүсвэл бараагаа өөрийн биеэр “КАРАНДАШИ” бичгийн хэрэгслийн бөөний дэлгүүрээс ирж авч болно.

1.3. Төлбөр төлөлт  

Бэлнээр төлөх

Бараа захиалга хийх явцад бэлнээр төлөх сонирхолтой бол хүргэлтийн ажилтанд бэлэн мөнгөний орлогын баримтаар баталгаажуулж бэлэн мөнгийг хүлээлгэн өгнө.

Дансаар төлөх

Та дараах банкны дансанд төлбөрөө шилжүүлнэ үү!


Хүлээн авагчийн банк:                  ХААН
Дансны дугаар:                               5166455817
Хүлээн авагч нь:                             “Гэрэлт таван эрдэнэ” ХХК  
Гүйлгээний утга:                             Байгууллагын нэр, регистр, утасны дугаар
Та аль ч банкны Интернет болон Мобайл банкны үйлчилгээг ашиглах боломжтой. АТМ-с гүйлгээ хийсэн тохиолдолд Байгууллагын нэр, регистр, утасны дугаарыг бичнэ

1.4.  Барааны баталгаа

  1. Та барааг хүлээн авахдаа хүргэлтийн ажилтны хамтаар барааны тоо ширхэг, өнгө, чанарыг сайтар шалгаж авна. Хүлээн авсанаас хойшхи асуудлыг бид хариуцахгүй. 
  2. Барааг хүлээн авахад эвдрэл гэмтэл, байвал сольж өгнө.

1.5    Барааг буцаах нөхцлүүд

Худалдан авагч захиалсан бараагаа хүлээн авах үед эвдэрч хэмхэрсэн, хагарсан, асгарсан, урагдсан эсэхийг шалгах үүрэгтэй. Хэрэв эдгээр гэмтэл илэрсэн тохиолдолд барааг солих, байхгүй бол орлуулах, ижил төрлийн бараагаар солих, эсвэл төлбөрөө буцааж авч болно.

Барааг буцаахад дараах гэмтэл, хэрэглээ гарсан бол буцаан авахгүйг анхаарна уу?

Үүнд:

  • Таг, баглаа боодолыг гэмтээсэн, хаясан
  • Барааг хэрэглэсэн
  • Бараа бүтээгдэхүүнийг угаасан, гэмтээсэн
  • Бидний борлуулалтанд нөлөөлөх бусад нөхцөл байдал

1.6.  Маргааныг шийдвэрлэх

  1. Гэрээний нөхцөлүүдийг биелүүлэхтэй холбогдсон маргаан, санаа зөрөлдөөн гарвал хэлэлцээр байгуулж шийдвэрлэнэ.

 Хэлэлцээр байгуулж маргаан зөрчлийг шийдвэрлэх боломжгүй бол маргааныг хуулиар тогтоосон журмын дагуу шийдвэрлэнэ.